Баянзүрх дүүргийн 24 дүгээр нутагт хүүхдийн тоглоомоос сум дэлбэрч, тус хороонд оршин суух 19 настай эмэгтэй М дэлбэрэлтэд өртжээ. Тэрээр зуухандаа нүүрс хийх үедээ хүүхдийн хагарсан тоглоомыг хамт хийсэн аж. Гэтэл гал асч, сумны хэлтэрхий дэлбэрч, хүзүүнд нь зоогдсон байна. Тиймээс охин эмнэлэгт хүргэгдэн хүзүүндээ оёо хийлгэжээ. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг