Мексикийн Тамаулипас мужийн Альтамира хотын шоронд хоригдлууд мөргөлдсөний улмаас 31 хүн амь үрэгдэж, 13 хүн шархаджээ.

Мексикийн Тамаулипас мужийн Альтамира хотын шоронд хоригдлууд мөргөлдсөний улмаас 31 хүн амь үрэгдэж, 13 хүн шархаджээ. Хэсэг хоригдол шоронгийн нөгөө хэсэг дэхь өөрсдийн байх ёсгүй газарт нэвтрэн орж тэнд байсан хоригдлууд руу дайрсанаас мөргөлдөөн үүссэн байна. Хоригдлууд гар хийцийн хутга, бороохой болон чулуу хэрэглэн мөргөлдсөн гэнэ. Мексикийн хэвлэлийн мэдээлж байгаагаар тэдгээр хоригдлууд тус улсын хар тамхины хоёр томоохон мафийн гишүүд байсан байна. Шоронгийн удирдлагууд дотоодын цэргийнхэн, далайн явган цэргийнхий тусламжтайгаар мөргөлдөөнийг зогсоож нөхцөл байдлыг гартаа авчээ.