АН хамтарсан Засгийн газраас гарна гэж тус намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдсэн билээ. Энэ шийдвэрийг МАН байтугай өөрийн намын зарим гишүүдтэй ч ярилцалгүй сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Тиймээс хоёр намын гишүүдийн аль алинд гэнэтийн мэдээ байлаа. Энэ мэдээг АН-ын гишүүд баяр хөөр болон хүлээж авсан бол МАН-ынхан гайхаж шоконд оров. АН-ын дарга хамтарсан Засгийн газарт ороод хийх зүйлээ хийсэн тул одоо өрсөлдөгчийн байр сууринд очих болсон гэж үзэж байгаа. Тэгвэл МАН-ын гишүүд тэднийг хариуцлагаас зугатаж байна гэв. Харин парламентад суудалгүй намын гишүүд АН зөв алхам хийж байгаа ч сонгуулийн өмнө ингэж шийдэж байгаа нь мөн хариуцлагаас мултрах гэсэн санаа гэж үзэж байна. Хамтарсан Засгийн газар тарах болсонд талууд ямар байр суурьтай байгааг гишүүдийнх нь үгээр хүргэе.
МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бялуу нь дуусаад ирэхээр гарч байгаа юм
- Сайдын суудал авах болохоороо ард түмнийхээ төлөө гэж баахан гүйж хашгирчихаад сайд нарынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад ирэхээр больж байна. Бялуу нь дуусаад үйрмэг үлдээд ирэхээр нь за одоо боллоо гээд гараад явж байгаа байхгүй юу. Яг хамтарсан Засгийн газрыг яриад байсан шигээ ажилласан гэж бодохгүй байна. Миний хувьд АН хариуцлагаас зугатаж байна гэж ойлгож байгаа. 2008 онд Засгийн газар мөнгөтэй байсан уу, байсан. Ард түмний амьдрал өнөөдөр сайжирсан уу гэвэл үгүй. 2008 онд ядуурлын түвшин 35 хувьтай байсан бол АН-тай хамтарсан гурван жилийн хугацаанд 40 хувьтай болсон. Тэгэхээр эд нар муу ажилласан гэсэн үг.

МАН-ын гишүүн Ц.Батбаяр: АН нөхрөө хаяж байгаа авгайчуудтай адилхан байна
- Өнгөрсөн оны есдүгээр сард АН Засгийн газраас гарна хэлж байсан шүү дээ. АН Засгийн газраас гарна гэдэг асуудал тэр ёсоороо л болж байна. Гэхдээ би бол сонгуулийн өмнө том улс төр хийх гэж гарч байгаа гэж харлаа. Ний нуугүй ярихад нэг гэрт ханилж суугаад нөхрөө хаяад зугатааж байгаа авгайчуудтай адилхан гэж бодож байна. Надад бол олигтой үр дүн гарахгүй юм шиг харагдаад байгаа. Одоо МАН-ыг баахан шүүмжилж, муулах л байх. Ард түмэнд ухаарч байгаа юм шиг сайхан харагдах гээ юм байлгүй.
МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эдийн засгийн хямрал дохио өгч байхад хамтрах нь зүйтэй
- Гайхаж байна. Хийсэн гэрээгээ дуусгана, цаашид хамтран ажиллана гэж найдаж байна. ҮЗХ нь шийдэх болохоор ийм алхам хийхгүй байх аа. Хууль эрх зүйн хувьд МАН дангаараа Засгийн газраа байгуулах боломж бий. Гэхдээ хамтраад олон асуудлыг шийдэж байсан. Эдийн засгийн хямрал дохиогоо өгөөд байгаа энэ хүнд үед хамтраад явах нь зүйтэй гэж үзэж байна.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин: Бид үхлийн тэврэлтээс салахыг хүсч байна
-Манай намын олон нийтээс байнга шахаж, шаардаж байгаа шийдвэр. ҮЗХ-нд ямар асуудал оруулах нь манай удирдлагын эрх мэдлийн асуудал. Би хариуцлага гээд олон зүйл дээр засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаагийн хувьд дэмжиж байна, баяртай байна. Даргадаа баяр хүргэмээр байна. Хамтарсан Загсийн газрын гэрээний биелэлт маш учир дутагдалтай байгаа. Хүний эрх, шударга ёс, төрийн байгууллагын шинэтгэлтэй холбоотой шийдвэрүүд ерөөсөө гараагүй. Одоо энэ зургаан сард үүнийг хийж чадахгүй болсон гэдгээ ойлгож байх шиг байна. Тиймээс асуудал ямар байна вэ гэдгээ хоёр талд гарч ярилцсан нь дээр л дээ. Хамтарсан Засгийн газарт байсан хугацаанд хавтгайрсан халамж бол хэрээс хэтэрлээ. АН-ын нүүр царай, бодлого юу вэ гэдэг нь төөртөл хэтэрлээ. Хамтарсан гэдэг үгийн доор шүүмжлэлийг хаацайлж байсан бол одоо арай өөр ярих байлгүй дээ. АН-ыг МАН үхлийн тэврэлтээр тэвэрчихлээ гэж хэлж байгаа. Бид тэр үхлийн тэврэлтээс салахыг хүсч байна.
АН-ын гишүүн Э.Бат-Үүл: Би энэ шийдвэрийг хүсэн хүлээж байсан хүний нэг
- Би ийм шийдвэр гарна гэдгийг анхнаас нь мэдэж байсан. Энэ шийдвэрийг маш их хүсэн хүлээсэн хүний нэг нь яах аргагүй би. Үнэхээр түүхэн чухал шийдвэр. Монголын ардчилсан парламентат ёсыг аварсан улс төрийн чухал шийдвэр боллоо. АН-ын гишүүд албан тушаалаас илүү өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлээ өргөж явдаг гэдгээ харууллаа. Өмнө нь стратегийн ордуудыг хөдөлгөөнд оруулах, сонгуулийн хуулийг гаргахад шаардалгатай байсан тул улс төрийн зөвшилцөл хэрэгтэй болсон. Би цөөнх болж эсэргүүцэж байсан хүний хувьд тэр түүхэн үүргээ гүйцэтгээд парламентат ёсоо авч гарах шийдвэр гаргалаа гэж бодож байна. ҮЗХ энэ саналыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
ИЗН-ын дарга С.Оюун: Сонгуулийн өмнө болохоор сонин санагдаж байна
- Сонгууль ойртож байхад ийм санал гаргаж байгаа нь их сонин санагдаж байна. Сонгууль болохоор салчихаад дуусахаар нь эргэж нэгдэнэ гэсэн санаагаар хийж байгаа бол зохисгүй юм. Хамтарч ажиллаад ийм зүйл нь болсонгүй гэж байгаа бол харин болно. Гэхдээ ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Мажоритар тогтолцоотой бол сонгуулийн өмнө харин ч намууд эвсэж, нэгдэх хэрэгтэй болдог. АН ч 10 гаруй намын нэгдэл, манай нам ч гурав, дөрвөн намын нэгдэл. Сонгуулийн дараа хэн нэг нь хангалттай олон санал авчихаад заавал сөрөг хүчнээ хамтарсан Засгийн газарт оруулах нь зөв юм уу гэдэг өөр асуудал шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Энхбат: Шаардлагаас зугатааж байгаа юм болов уу?
- Энэ асуудлыг би гурван жилийн турш ярьсан. Стандарт бус засаглал Монголд байх ёсгүй. Монгол улсын Засгийн газар үндсэн хуулийн зарчмаар л байгуулагдах ёстой. МАН-ыг иргэд өөрсдөө сонгосон. Гэтэл Засгийн газарт орохыг МАН-ын ҮЗХ удирдах зөвлөл өөрсдөө шийдсэн. Тэр үед улс төр тогтворгүй, эдийн засгийн байдал хүнд байсан. Тиймээс олон нийт хүлээцтэй хандсан юм. Нэгэнт АН засгаас гарч байгаа бол хамтарсан тайлангаа тавих ёстой. Тайлангаа тавиад стандарт засагт ороход буруу зүйл байхгүй. Зарчмын хувьд зөв алхам. Гэхдээ сонгууль дөхөхөөр хэн хэндээ буруугаа чихээд хийгээгүй ажлаа эзэнгүй орхихгүй байх гэж найдаж байна. Сонгууль дөхөж байна, хүмүүс одоо юу хийсэн бэ гэж шаардана. Тэгэхээр зугатааж байгаа юм болов уу, хоёулаа.

Б.Баяр