
-АН-ын ҮЗХ энэ шийдвэрийг батлан гаргаад, асуудал цааш үргэлжилвэл хоёр талаас найм найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх хороо гарч шийдвэр гаргах ёстой гэдгийг тэрбээр хэллээ. Үүнийг засгийн газарт хамтрах гэрээнд зааж өгсөн гэнэ. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаас 15 гаруй хувь нь үлдээд байсан. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ингэж шийдсэн нь сонгуулийн сонирхлоор улс орны эрх ашгийг хөндөж байгаа хэрэг гэж Ч.Хүрэлбаатар хэллээ. Аливаа ажлын төгсгөл нь үр дүнг тодорхойлоход маш чухал байдаг. Өнөөдрийн мэдэгдэл ҮЗХ-оор арай батлагдахгүй биз ээ. Дараагийн сонгууль хүртэл АН-тай хамтран ажиллах саналтай байгааг ЗГХЭГ-ын дарга хэлж байлаа.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
ganbileg@24tsag.mn