Жүжигчин Дэми Мур порно од Линда
Ловелэйсийн намтраас сэдэвлэн бүтээж буй киноны гол дүрд тоглохоор болсон
байна. 49 настай жүжигчин Дэми Мурыг дэлгэцийн олон бүтээлд дүрээ
мөнхөлсөн авъяаслаг жүжигчний
дээр төрх нь Линда Ловелэйсийнхтэй төстэй учраас тус киноны гол дүрд тоглуулахаар
болжээ. Киноны зураг авалтыг Лос Анжелос
хотод авч байгаа бөгөөд түүнээс гадна Аманда Сейфрайд, Адам
Броди, Эрик Робертс нар тоглож байгаа гэнэ.
Намтрын эзэн Линда Ловелэйсийн талаар товчхон сонирхуулахад, тэрээр “Deep
Throat” эротик бүтээлийн хамгийн хэцүү дүрийг чадварлагаар бүтээж,
үзэгч олны сэтгэлд хүртэл хүргэж чадсан зоримог, дайчин бүсгүй байжээ. Порно
одын хувийн амьдрал тийм ч дардан сайхан байгаагүй бөгөөд тэрээр их зовлон
зүдгүүрийг амсч, хэн бүхний хүсээд байдаггүй хэцүү амьдралыг туулж ирсэн байна.
Харгис, хэрцгий нөхөр Чак Трэйнор нь Линдагийн толгойд буу тулган дарамталж,
хүссэн бүхнээ хийлгэж, хүчирхийлдэг байсан бөгөөд бие нь мөнхийн шарх
сорвиор дүүрэн байдаг байсан тухай сэтгэл эмзэглүүлэм түүхээ тэрбээр хожим нь
сөхөн ярьж байсан удаатай.
Т.Хулан