Харин 88 хүн “Innotex” бэлгэвчийг сонгодог байхад
“Durex” брэндийг 47 хүн сонгон хэрэглэдэг аж. 24 цагийн харанхуй хагаст
нь дээрхээс бусад төрлийн бэлгэвчийг 138 хүн хэрэглэдэг гэсэн бол аль
тааралдсанаа л хэрэглэдэг гэсэн 87 хүн оролцлоо.

24 цагийн дотор явуулсан санал асуулгуудын дүн гарлаа. Өчигдөр нийтэлсэн “АН Засгийн газраас гарах алхам хийж
магадгүй тухай мэдээлж байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?” гэсэн
асуултад манай уншигчдын нийт 736 хүн оролцож, санал өгчээ. Тэдний 48.3
хувь буюу 356 нь “Чадахгүй ээ, ээлжит “бор шувуу” гэсэн хариултыг
сонгосон байна. Харин “Дэмжинэ, Засгаас гарах ёстой” гэж 17.2 хувь/127
хүн/ санал өгсөн бол “Хамтарсныхаа үр дүнг дуустал ажиллах ёстой” гэсэн
хариултыг 34.5 хувь/253 хүн” сонгожээ. Энэ санал асуулгаас Засгийн газар
байгуулсан хоёр улс төрийн хүчинд иргэд, уншигчид итгэхгүй байгаа нь
харагдаж байна. Гэхдээ зарим нь ажлаа дуустал хамтрах хэрэгтэй гэдгийг
хэлж байгаа юм.
Харин шилдэг брэнд тодруулах санал асуулгатаа бид бэлгэвчийг сонгож, 24
цагийн дотор санал хураасан. Уншигчдаас “Та болон таны хамтрагч ямар
бэлгэвч голлон хэрэглэдэг вэ?” гэж асуусан юм. Энэ асуулгад нийтдээ 581
хүн оролцсон бөгөөд шилдэг брэндээр “Trust” 38 хувь буюу 221 хүний
саналаар тодорлоо. Харин 88 хүн “Innotex” бэлгэвчийг сонгодог байхад
“Durex” брэндийг 47 хүн сонгон хэрэглэдэг аж. 24 цагийн харанхуй хагаст
нь дээрхээс бусад төрлийн бэлгэвчийг 138 хүн хэрэглэдэг гэсэн бол аль
тааралдсанаа л хэрэглэдэг гэсэн 87 хүн оролцлоо. Дараагийн санал
асуулгуудыг бид гаргасан байгаа, та саналаа өгөөрэй.