Австрийн Вена хотод Европын анхны сексийн сургууль байгуулагдав. Сексийн арга ухааны түүхээс авахуулаад орчин үеийн сексийн техник, эрэгтэй эмэгтэй хүний анатоми болоод сэтгэлзүйн онцлог ялгаа хүртэл өргөн хүрээний мэдлэгийг энэ сургуулийн оюутнууд олж авах ажээ. Мөн онолын төдийгүй практик мэдлэг олгохын тулд сексийн таашаал өгч авах янз бүрийн арга, эротик массаж зэргийг сургалтын хөтөлбөрт оруулсан байна. Нэг семестрт таван үндсэн хичээл, гурван семинартай бөгөөд хосуудад амралтын өдрөөр нэмэлт хичээл заах юм. Одоогоор хичээл герман хэл дээр явагдах агаад гадаадаас оюутнууд ирвэл англи хэлээр ч орж болох гэнэ. 16 нас хүрсэн хэн боловч энэ сургуульд оюутнаар элсэх нь нээлттэй. Сургуулийн нэг семестрийн төлбөр 1400 евро байх юм. Диплом авахын тулд оюутнууд жирийн сургуулиудын нэгэн адилаар тодорхой хугацаанд шалгалт өгч тэнцээд дараагийн дамжаандаа дэвшин суралцах ёстой.
Таван багш, 70 оюутантайгаар ирэх долоо хонгогт хичээлийн шинэ жилээ эхлэх Австрийн Олон улсын сексийн сургууль Вена хотоос машинаар хагас цаг яваад хүрэх газар XVIII зууны үеийн харшид байрлана. Эндэхийн орчныг сургалт явуулахад зориулан зассан бөгөөд дотроо лаборатори, орчин үеийн техник бүхий хичээлийн танхимууд, хоолны газар, 20 оюутны дотуур байртай ажээ.