Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Оюу-толгой болон түүний охин компани болох “Өмнийн говийн элс” компанийн талаар 11.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр боллоо. Учир нь тус компанийн нийт ажилчдын 90-ээс доошгүй хувь нь монгол ажилчид байх ёстой. Гэтэл “Өмнийн говийн элс” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт шалтгаангүйгээр 49 монгол ажилчныг халсан нь хууль бус үйлдэл гэж тэрээр үзэж байгаа аж. Иймээс халагдсан ажилтнуудыг ажилд нь буцааж авч, тэдний нөхөн олговрыг бүрэн төлж, нийгмийн хангамжийг нь сайжруулах шаардлагыг “Өмнийн говийн элс” компанийн удирдлагуудад хүргүүлэх юм байна.
Т.Хулан