Ерөнхий сайд
С.Батболд 2010 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсаас 375
сая рублийн үнэ бүхий 37 сая тун шүлхий өвчний эсрэг вакцин, 22 ариутгал
халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын автомашиныг буцалтгүй тусламжаар
авахаар болсон. Энэхүү тусламжийн эхний ээлж болох есөн сая тун вакциныг Шадар
сайд М.Энхболдод ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын зөвлөх А.Ю.Шманевский өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд гардуулж
өгсөн. Үлдсэн 22 ариутгалын машиныг ирэх гуравдугаар сард гардуулж өгөх юм.
Үлдсэн 28 сая тун шүлхий өвчний вакциныг дөрөв, есдүгээр сард хувааж илгээхээр
болжээ. Одоогоор есөн сая тун вакцинаар долоон аймгийн 80 сумын 16 сая гаруй
малыг эрүүлжүүлээд байгаа юм байна.
Т.Энхэлээ