Хятадын “Icon” толгоомын
компани Стив Жобсыг дуурайлган хийсэн хүүхэлдэйг өнгөрсөн сараас эхлэн eBay.com цахим хуудсаар 135
долларын үнэтэй худалдаалж эхэлсэн. Түүнийг хар өнгөтэй цамц, цэнхэр жийнс,
пүүзтэйгээр дүрсэлсэн байна. Мөн нүдний шил, гутал, өмд зэрэг нэмэлт чимэглэлийг
хавсаргасан бөгөөд тус хүүхэлдэй нь 30
см өндөртэй юм байна. Тэгвэл “Аpple”
зохиогчийн эрх аваагүй хэмээн Хятадын компанийг өчигдөр шүүхэд өгчээ. “Компанийн
бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан нь хятадуудын буруу” хэмээн “Аpple”-аас мэдэгдэж
буй. Шүүхийн шийдвэр гартал тэрхүү хүүхэлдэйг зарахыг болиулсан гэнэ.