Дэлхийн аялал
жуулчлалын нэвтэрхий толь гэгддэг “National Geographic” сэтгүүлээс 2012 онд аялахад тохиромжтой 10 газрыг
нэрлэжээ. Уг жагсаалтад Монголын говь багтсан байна. Тус сэтгүүлд бичсэнээр “Монгол
бол аялал жуулчлалын нэн шинэ бөгөөд хамгийн сонирхолтой цэг юм. Нүүдэлчин
уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн монгол хүмүүсийн аж амьдралтай
танилцаж, тэдний найрсаг зочломтгой зантай танилцаж болох юм” гэжээ. Мөн
дэлхийн хамгийн сонирхолтой сууц болох гэрт хонож үзэхийг “National Geographic” сэтгүүл
уншигчдадаа зөвлөжээ. Монголд зуны цагаар гурван долоо хоног аялахад хамгийн
тохиромжтой хэмээсэн байна. Уг жагсаалтад Ботсван, Йеллоустоуны цэцэрлэгт
хүрээлэн, Хималайн нуруу, Ази, Европыг дайрсан Торгоны зам, Рвандагийн
гориллуудын хүрээлэн багтжээ. Уг сэтгүүл нь өнгөрсөн жил аялалын онцлох газрын
цэгээр Улаанбаатарыг сонгож байжээ.
Т.Хулан