зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Жигжидсүрэн: Чингис, Жамухын нөхөрлөл рүү нэг дайраад зодог тайлбал тайлъя гэж бодож байгаа

2012-1-06
0
ЖИРГЭХ
Кино найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийнд айлчиллаа. Үүдний өрөөнөөсөө эхлээд л гоёмсог жаазтай зургаар чимсэн айл байна. Энэ айлын фото зургийн үзэсгэлэнг үзье гэвэл элбэг цаг зарцуулахаар аж. Найруулагч гэдэг нарийн мэргэжил тэр дундаа бүх талын мэдлэгийн цуглуулга байдаг бололтой. Жийгээ найруулагчтай өдрийн хугас юу эс хөөрөлдөхөв. Нэг нүүрэнд бүхнийг багтааж амжихгүй ч ярианыхаа дээжээс сийрүүльө.
Г.Жигжидсүрэн: Чингис, Жамухын нөхөрлөл рүү нэг дайраад зодог тайлбал тайлъя гэж бодож байгаа
Кино найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийнд айлчиллаа. Үүдний өрөөнөөсөө эхлээд л гоёмсог жаазтай зургаар чимсэн айл байна. Энэ айлын фото зургийн үзэсгэлэнг үзье гэвэл элбэг цаг зарцуулахаар аж. Найруулагч гэдэг нарийн мэргэжил тэр дундаа бүх талын мэдлэгийн цуглуулга байдаг бололтой. Жийгээ найруулагчтай өдрийн хугас юу эс хөөрөлдөхөв. Нэг нүүрэнд бүхнийг багтааж амжихгүй ч ярианыхаа дээжээс сийрүүльө.


-Гоё юм аа, гэрээ фото зургийн музей болгочихвол аятайхан юм байна?
-Ихэнх нь манай хүүхдүүдийн зураг байгаа биз дээ. Хүүхэд ч гэж дээ, би л миний хүү гээд байгаа болохоос том нь 40 хүрчихлээ, бага хоёр 30 хүрлээ. Ах нь гурван хүүтэй хүн шүү дээ. Бага хоёр нь ихэр.

-Танай гурван хүү гурвуул дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн байх аа. Том хүүг тань "Хүн чулууны нулимс"-ийн галзуу Цэвэлийн цэрэг хүүгийн дүрийг бүтээснийг мэдэх юм?
-Хар багаас нь кинонд дагуулж яваад л манай гурав хэд хэдэн кинонд үзэгдсэн шүү. Тэгээд ч хотод орхисноос хөдөөгүүр дагуулаад явж байсан нь хамаагүй дээр байдаг юм. Том Бодио “Суварган цэнхэр уулс", "Хүн чулууны нулимс" гээд хэд хэдэн кинонд тоглосон юм байна.

-Өмнөөс тань харж суугаагийн хэргээ танаар өнөөгийн кино урлагийн түвшнийг тодорхойлуулахаас эхлээд гаргана даа?
-Чамд ч гэсэн мэдэгдэж байгаа байх. Манайд кино урлаг мэргэжлийн түвшнээсээ сонирхогчийн түвшинд очоод, босч ирэхгүй удлаа. Үүнд их олон шалтгаан бий. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг ХХI зууны кино бидний үөийнхээс эрс өөрчлөгдөж. Миний үеийнхэнд мэргэжлийн түвшинд ажиллахаас өөр арга байгаагүй. Одоо мөнгөтэй нь л кино хийж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг болсон хойно доо. Дээр нь мэргэжлийн кинонд муу нөлөө үзүулж байгаа нэг хүчин зүйл бол телевизийн олон ангит цуврал киноны жанр гарч ирсэн. Энэ бүх кино мэргэжлийн түвшинд очиж байна уу гэдэг бол асуудал. Ийм зовлон байгаа юм. Мэргэжлийн түвшний кино урлаг, арилжааны кино хоёр тэс өөр зүйл шүү дээ. Ер нь кино найруулагч гэдэг мэргэжил мөн үү, биш үү гэдэг надад сонирхолтой болоод байна. Чи юу гэж бодож байна.

-Мэргэжил, мэргэжилдээ бүр үнэ хүндтэй мэргэжил юм уу гэж боддог шүү дээ?
-Жишээлбэл, хүн өвдөөд мэс засал хийлгэе гэхэд мэргэжпийн эмчээр хийлгэнэ. Малын юм уу, шүдний эмчид очоод гэдсээ хагалуулахгүй дээ, хүн. Би урлаг гэдэг түвшинд ярьж байна. Кино урлагийн бүтээлийг зөвхөн мэргэжлийн л хүн хийнэ. Би арилжааны, цуврал киноны талаар яриагүй. Уран бүтээлээ бариад явдаг, мэргэжлээ хүндэлдэг, мэргэжлээ мөнгө олох хэрэгсэл биш, амьдралын зорилго гэж боддог уран бүтээлчид уг нь газар сайгүй байна. Жишээ нь, Драмын театрын 80 жилийн ойд зориулсан номонд зориулж би Цэрэндагвын хөргийг бичих ёстой боллоо. Урд нь өөрийнх нь ном хүртэл гарсан болохоор мань хүнийг ярилцлагаар илэрхийлье гэж бодлоо. Тэгээд ярилцлагадаа хүн бүхэн кино найруулж байгаа энэ цагт чи яагаад кино найруулдаггүй юм бэ гэтэл цаадахь чинь танаас болсон шүү гэнэ. Би Цэрэндагвад УБДС-ийн шинэ драмын ангид багшилсан хүн юм шүү дээ. Тэгээд яахаараа надаас болдог билээ гэтэл кино гэдэг юмтай танилцуулсан, кино жүжигчин ийм юм шүү гэдгийг мэдрүүлсэн хүн та. Таныг амьд байхад би кино найруулахгүй. Надад санал бол ирдэг гэж хэлсэн. Том уран бүтээлчдэд ийм зориг, зарчим байдаг юм байна.

-Дуучид кинонд тоглож эхэллээ. Бүр хэвлэл мэдээллээр би том продюссер болмоор байна, олон гоё кинонд дүр бүтээмээр байна гэж яриад байх юм. Сайн дуучин сайн жүжигчин байж чадах уу?
-Уг нь шал өөр юм шүү дээ. Гэхдээ яах вэ, байдаг л даа. Жишээ нь, манай Сосорбарам байна. Би чинь Со-д хоёр жил уран чадварын хичээл орсон шүү дээ. Кино драмын анги Сосорбарамд элэнцгийнх нь дуу заах билээ. Гэхдээ түүнд бурхнаас заяасан дуулах авьяас бий.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг энэ жил хийхээр төлөвлөсөн олон "хачин юм" байна. Чухам алийг нь барьж авдаг байгаа юм. Би чинь сүүлийн гурав, дөрвөн жил хүннүгээр өвчилж яваад бараг хүннү судлаач боллоо.

-Нээрээ тийм. Таны "Хүннү" киноны нэг ангийг үзсэн?
-Ганбаатар гээд гайгүй сайн судлаач эрдэмтэн бий. Хятад хэлний хүн л дээ. Хятадын түүхийг маш сайн судалсан. Би Ганбаатарыг Далай гуайн дараа орохоор Хятадын түүхийг мэдэх хүн гэж боддог юм. Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд дипломат ажилтан байхдаа, наана өвөрмонголд байхдаа ч хятадын түүхийг ухсан, айхтар суурьтай хүн. Дөрвөн жилийн өмнө түүнтэй ярьж байгаад хоёулаа Хүннүгийн түүхийг гаргаж ирье гээд энэ киног хийсэн юм. Жил гаруй зураг авлаа л даа. Зургаан ангитай, нэг анги нь 40-50 минут үргэлжилдэг баримтат түүхэн туульсийн кино болсон. Зургаан ангидаа бүгдэд нь нэр өгсөн юм. Нэгдүгээр ангиа "Өвөг дээдэс" гэж нэрлэсэн. Ерөөсөө миний барьсан гол санаа хүннүчүүд бол монголчуудын өвөг шүү, төв Азийн цээжинд байгаа гурван сая хүрэхгүй монголчууд хүннүчүүдийн гал голомтыг сахиж яваа гэдгийг дэлхийд таниулъя гэсэн юм.

-Гурван жил судалж шинжилсэн хүний хувьд дэлхийн түвшинд хүннү судлал хэр хөгжсөн байна?
-Сүүлийн 20-иод жилд хүннү судлал их газар авчээ. Гаднын түүхч, археологичид энэ чиглэлээр Монголд их ирдэг болж. Жишээ нь, археологийн арваад судалгааны хамтарсан баг дандаа хүннүгийн үеийн олдвор дээр ажиллаж байна. Туркийн телевизийнхэн энэ киног баруун европт гаргая гэж ярьсан. Би чинь хүннүгийн талаар дотоод, гадаад нийлсэн 45 хүнээс ярилцлага авсан. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ярилцлага авахад их сайхан хэлнэ лээ. 2200 гаруй жилийн төрт уламжлалтай улс дэлхий дээр тийм ч олон биш байх гэсэн. Туркийн нэг эрдэмтэн танайх энэ талаар дуугарч байгаад баярлаж байна. Харин манай Туркийн засгийн газар энэ талаар одоо болтол дуугүй байгаад харамсч байна гэж байсан юм. Дэлхийн хүннүг булаацалддаг хоёр хандлага бий. Нэг нь түрэг гаралтай гэж үздэг, нөгөөх нь монгол гэдэг. Түрэг нь давамгай байсан юм. Харин одоо бол монгол гаралтай гэдэг рүү дэлхийн олонхи том эрдэмтэн орж байна. Энэ бол том амжилт. Түрэг, монгол гэж булаацалдах хэцүү л дээ. Яах аргагүй Түргийн хаант улс байж л байсан. Хүннүгийн аймаг дотор Түрэг аймаг байж л байсан. Атиллаг бидэнтэй бидэнгүй баруун европ тэр аяараа мэднэ. Франц, унгарчуудаас эхлээд хөх толботой монголчуудын удам бий. Хүн төрөлхтөн гэдэг сонин юм. Тэр том гүрэнд ази гаралтай хэдэн хүн удмаа аваад л яваад байдаг. Даяаршлын эрин гэж явж байхад Монгол шиг жижигхэн үндэстэн өөрийгөө авч явахдаа их ухаан гаргахгүй бол болохгүй. Энэ талаас нь ч гэсэн бодож "Хүннү" киног хийсэн юм.

-"Хүннү" киноны хоёрдугаар ангид байх аа, газар нутгийн талаар өгүүлсэн байсан?
-Энэ зургаан ангит киног үзсэн хүмүүс ярьж л байна лээ. Сайхан кино болж, хэрэгтэй юм байна гээд. Үзэгчдэд хүрч л байдаг юм. Модунь Шанью улсын үндэс бол газар-нутаг гэж ямар агуу хэлээ вэ, тийм ээ. Би Дунху аймагт хатнаа өгсөн, морио өгсөн харин газар нутгаа бол өгөхгүй, энэ чинь улсын юм, миний юм биш гэсэн байгаа юм. Уг нь иймэрхүү хэсгүүдийг нь жүжигчилсэн маягаар хийчихье гэтэл мөнгө байдаггүй. Харин Драмын театр надад элгэмсч жүжгийнхээ хэсгээс бичүүлсэн юм.

-"Тэнгэрийн хүү" юү?
-Тийм. Гэхдээ тайзны бүтээл бол тайзных, дэлгэцийнх бол дэлгэцийнх л шүү дээ. Яаж ч авсан тайз гэдэг нь мэдэгдээд байгаа юм чинь. Би мөнгө гуйхдаа оройтсон юм билээ. Засгийн газраас, яамнаас ч мөнгө гуйж үзсэн, өгөөгүй. Жамъяндагвад хэлж байгаад "Тэнгэрийн ташуур"-ын хэсгээс ч жаахан авлаа. Жүжиг байснаа балетаар харвал бас гоё шүү дээ. Би залуучуудад баярлаад байгаа юм, "Тэнгэрийн хүү" сайн жүжиг болсон байна лээ. Сайн хамт олон бүрэлдсэн, арга барил нь өөр. Зохиол сайн. Наранбаатар санаа нийлсэн хүмүүсээ олоод авч. Үүнд их учир бий шүү. Драм ч гайгүй, орон тооны жүжигчидтэй байдаг болохоор ойлголцоход амар. Кино бол хэцүү шүү дээ. Шүд сугалж байгаа юм шиг энд тэндээс хүмүүс олж багаа бүрдүүлнэ, биенээ ойлгоод эхэлтэл кино нь дуусчихна.

-Та "Бодлын хулгайч"-ийг үзсэн үү?
-Үзсэн, сайн кино. "Бодлын хулгайч"-ийг найруулсан Сэнгэдорж чинь Жанчивдоржийн хүү шүү дээ. Өмнө хийсэн "Адам" нь ч хөөрхөн. Би бас Ангарагийг олзуурхаад байгаа, алхам тутамдаа өсч яваа мэргэжлийн өндөр ур чадвар мэдрэмжтэй оператор.

-Кино урлагт ганц тодорч байгаа зураглаач Ангараг болж таарч байна уу?
-"Дэв" кинон дээр Ангарагтай анх танилцсан юм. Бээжингийн кино урлагийн академийг төгссөн мундаг хүүхэд. “Бодлын хулгайч”-ийн зургийг үнэхээр мэргэжлийн түвшинд авсан байна лээ.

-Хөнгөн инээд бэлэглэсэн кинонууд байна даа. Та эдгээр киног юу гэж дүгнэж байгаа вэ?
-Үзэхгүй юм чинь яаж дүгнэх билээ. Хоёулаа ерөөсөө кино ярихаа больё.

-Тэгвэл таны зургуудын тань талаар ярья. Та эдгээр зургийг өөрөө авсан юм уу?
-Би бараг мэдээ орсон цагаасаа зураг авсан. Энд миний авсан зураг ховор байна. Гэхдээ миний авсан хар цагаан гэрэл зураг олон бий.

-Та өөрийн найруулсан анхны кинон дээрээ хүртэл зурагчин болж гардаг даа. "Анхны алхам" байх аа?
-Тийм. Одоо миний бага хүү гэрэл зураг их сайн авч байгаа. Яагаав, "Амин мөр" дээр хэлгүйд тоглодог. Уг нь геологич. Вашингтоны их сургуулийн докторантурт сурч байгаа. Тэр нөхөр бараг мэргэжлийн түвшинд авч байгаа, сайн ч аппараттай болсон байна билээ. Яах вэ, муусайн хүүхдүүдээ санахаараа харах гээд зургийг нь жаазлаад энд тэнд тавьчихдаг юм.

-Танд хийхээр төлөвлөсөн "хачин юмнууд"-аа ярих гэж байгаад "Хүннү"-рүү хальчихлаа?
-"Усан дээрх гал" гээд Тэмүүжин, Жамухын үерхлийн тухай бичсэн миний ном байдаг юм. Монгол эрчүүдийн тангарагтаа үнэнч явсны тухай гардаг. Жамух бол тангарагтаа үнэнч явсан монгол эр хүн. Монгол төрийн цэргийн том зүтгэлтэн байсан, Үнэндээ Жамухыг Чингисийг алах гэж араас нь хөөсөөр яваад өөрөө өнгөрдөг гэсэн ойлголт бий шүү дээ. Жамуха Тэмүүжинг цааш нь харуулбал харуулахаар боломж байсан шүү дээ. Зээрэн хавцалд "туучихвал туучихаар", сүүлд илүү хүчээр дайтахад дийлвэл дийлэхээр боломж байсан. Тэгэхэд өөрөө зугтаад Чингис рүү ингэж дайрах гэж байна шүү гэж хүн явуулсан байгаа юм. Дайсандаа хэл өгдөг дайсан гэж хаашаа харсан юм байхав. Үүнийг Гумилев хэлэхдээ Жамух тагнуул байсан юм байна гэсэн шүү дээ. Хамгийн сүүлд хоёулаа нэг тэрэгний арал шиг явъя, муудаж л байдаг сайдаж л байдаг юм чинь гэхэд чи намайг өршөөж болно Төр намайг өршөөхгүй гээд намайг цус гаргалгүй ал гэдэг. Энэ том зориг биз. Тэрнээс Чингис амийг чинь аваръя гэхэд тэгье гээд нэг аймгийн салбаганасан алиа түшмэл болоод явбал явахаар шүү дээ. Миний туужийн үйл явдал гуравхан хоногийн дотор болж байгаа юм. Жамухийг барьж авчраад, гурав хоног хар гэрт байлгасан. Энэ хооронд хэд дахин уулзсан. Нуугдаж орж ирж уулзсан хэсэг хүртэл байгаа. Байгаа ч гэж дээ, би тэгж бодож байгаа юм. Үүнийг хүн уншихаар наадах чинь ерөөсөө кино юм байна гээд байдаг. Би өөрөөр бичиж чаддаггүй золиг юм байна. Мэргэжил нөлөөлчихөж. Тэгээд үүнийгээ кино болгоё гэж их олон жил бодож, бодлоо олон жил хүнээс нуусан юм аа.

-Жамух, Чингисийн дүрээр хэн гэдэг жүжигчдийг төсөөлж байна вэ?

-Залууд нь би Сосорбарамыг Чингист тоглуулмаар байсан гэж гарчигласан миний нэг ярилцлага бий. Японууд Сосорбарамыг Чингист тоглуулна гэж байгаад больсон шүү дээ.

-Үсээ баахан ургуулаагүй юү?

-Үсээ ургуулахаар барах уу, хөөрхий минь. Тэгэхэд надад нүдэндээ нулимстай ярьж байсан юм. Тиймээс Сосорбарамыг Чингист тоглуулна. Сосорбарам шиг том уран бүтээлч олон жил өдрийн бодол шөнийн зүүд болж явсных Чингис бол нүдэнд нь харагдаж л байгаа.

-Эрдэнэбулган найруулагчийн Чингис жүжигчин Ц.Төмөрбаатар болсон, таны Чингис Сосорбарам гуай болно гэж байна. Хоёул таны шавь байх аа?
-Хоёулаа миний шавь. Би Төмөрбаатарынхаа тоглосон Чингисийг үзээгүй яваа. Үзэлтгүй сайн тоглосон л доо, ярих юм байхгүй. Аавынхаа шийрийг хатааж яваа сайн жүжигчин.

-Харин Жамух нь хэн байх билээ?
-Хэн ч байж болно. Цэрэндагва Жамух болбол гоё Жамух болно шүү. Миний Хатанбаатар киноны Манлайбаатарт гоё тоглосон шүү дээ. Хоёрдугаар ангид нь Аварт тоглосон. Тухайн үед өөрөө Манлайбаатарт тоглохгүй, Аварт тоглоё гэж дөвчигнөөд. Яах вэ, би диктатурын аргаар үзэж байгаад тоглуулсан юм. Гэхдээ сайхан Манлайбаатар болсон. Энэ жил Их Эзэн хааны мэндэлсний 850 жилийн ойтой. Энэ сэдвээр өнөөдөр хэн ч дуугарахгүй байна. Тэгээд ойгоор далимдуулж надад мөнгө олдох болов уу гэж бодоод байгаа юм. 850 жилийн ойг ямар ч гэсэн тэмдэглэх байлгүй дээ. Одоо би жаахан халширдаг болж. Гэхдээ яах вэ, бөхчүүд зодог тайлна гэдэг шиг нэг дайраад зодог тайлбал тайлъя гэж бодож байгаа. Өөр нэг чухал юм байна, "Ялта-45" гэж баримтат уран сайхны кино хийе гэж бодоод байна.

-Монголыг тусгаар улс гэдгийг зөвшөөрсөн гэрээний талаар уу?
-Хөшигний ар дахь яриа л даа, Черчель, Рузвельт хоёр Сталинаар Японыг нугаслуулах арга бодоод хэлэхэд Сталин урдаас нь гурав, дөрвөн санал гаргасан байдаг юм. Үүний эхэнд орос цэргүүдийг японтой байлдуулъя гэвэл гадаад Монголын статусыг одоогийн байгаа байдлаар нь тусгаар улс гэж батал гэсэн байдаг, Үүнийг Черчель дургүйцэж, Рузвельт дэмжсэн байна. Рузвельт, Сталин хоёр хоорондоо тохироод Черчелийг хүчээр шахуу зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулчихаж. Черчель эхлээд Чан Кайшитай энэ талаар ярих хэрэгтэй гэж л дээ. Тэгээд Чан Кайшитай ярих үүргийг Рузвельтэд даалгасан байна. Чан Кайши нь Монгол манай юм гэж тонгочиж байснаа үгүй яах вэ дээ, тэгвэл Монголын бүх ард түмний санал асуулга авья гэснээр бүх ард түмний санал асуулга эхэлсэн байдаг, Саяхан Амөрикийн дэд ерөнхийлөгч Жон Байден ирлээ дээ. Үүний өмнө Амөрикийн дэд ерөнхийлөгч 1945 онд ирсэн байдаг. Рузвельт дэд ерөнхийлөгчөө Монголыг орос уу, хятад хүмүүс юм уу гэдгийг үзээд ир гэж явуулсан байгаа юм. Ингэж явж ирээд Монгол бол орос ч биш, хятад ч биш, бие даасан улс юм байна гэж Рузвельтэд бичсэн тайлан байдаг.

-Энэ талаар тийм ч олон хүн ингэж нарийн мэдэхгүй байх шүү?
-Иймэрхүү нарийн ширийн юмыг гаргаж тавих хэрэгтэй байгаа юм. Би баримтат Уран сайхны аргаар хийе гэж бодож байгаа. Үүнийг Ерөнхийлөгчийн ивээлд хийе гэж гуйсан. Ерөнхийлөгч их нааштай хандсан. Мөнгө өгөхгүй ч гэлээ Жигжидсүрэн цаас бариад хандах нэг өөр. Ерөнхийлөгчийн ивээл дор хийж байгаа юм шүү гэх бас өөр. Мөнгөндөө биш, ивээл дор гэдэг их том юм. Баабар зохиолыг нь бичихээр болсон. Өчигдөр Баабар дээр очиж хоёул тал өдөр шахам ярилаа. Баабар бас их сонин санаа хэлж байна лээ. Бид ярилцаад хоёр ангитай хийе гэж тохирсон. Ийм хоёр том төсөл байна даа. Бас буриадууд Цэвээн Жамсрановын талаар баримтат кино хийвэл яасан юм гэсэн санал гаргасан. Ноднин ой нь болсон юм аа даа, янз нь. Жамсрангийн Цэвээн бол Монголд асар том үүрэг гүйцэтгэсэн хүн байхгүй юу. Монгол улсын харьяат байсан хүн. Юуны билээ, хурлын протоколд байдаг юм. Жамсрангийн Цэвээн гаднын хүн биз дээ гэхэд нь Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай хоёр Монгол паспорттой, монгол хүн шүү гэж хэлсэн байдаг. Тэрийг бол хийнэ ээ.

-Та чинь Чингис, Жамухаар зодгоо тайлна гээд байсан. Их олон ажил төлөвлөсөн юм байна шүү дээ?
-Энэ олон юмнаас нэгийг нь ч болов хийх байлгүй дээ. Кинонд хамгийн гол нь хамт олон гэж нэг зүйл байгаа юм. Надад бол гайгүй баг бий. Би ганцаараа хөгшин хуц шиг юм дунд нь яваад л байдаг, бусад нь дандаа залуучууд. Ёстой шижигнэсэн залуус.

-Нэг өвөрмонгол хүн танай Нацагдорж чинь хорлогдсон юм уу, архинаас болж өнгөрсөн юм уу гэж асууж байсан юм. Д.Нацагдоржийн талаар баримтат кино хийсэн хүнээс үүнийг асуумаар санагдлаа?
-Би "Их Нацагдорж" гэж зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Би чинь бүхэл мах шиг л хэд хэдэн ангиар нь барьж аваад байгаа юм. Нацагдорж надад их ойр. Би тэр их хүнтэй нутаг усны хувьд их ойрхон хүн шүү дээ. Миний эмэг эх Нацагдоржийн ээж Пагматай үе тэнгийн, тийм болохоороо нийлж жав жув хийдэг хүмүүс байсан юм билээ. Зүс царай сайтай сайхан бүсгүй байж Дашдоржтой суухад нутаг усных нь гайхсан гэдэг. Д.Нацагдоржийн тухай янз бүрийн баримт бий л дээ. Яах аргагүй, хашаа түшээд өнгөрсөн юм гэнэ лээ, хөөрхий. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордон байгаагийн хажууханд шургааган хашаа байсан юм аа даа, янз нь. Засгийн газрын ордны буйран дээр Бөмбөгөр ногоон театр байсан шүү дээ. Тэр хашааг түшээд босоогоор амьсгал хураасан байсан гэж ээж л надад ярьж байсан юм.

Л.Мөнхзаяа
“Үндэсний шуудан” сонин, №003/1337/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • omogshlol (61.32.95.156)
    Tand amjiLt husiE oLon tuuhen kino hiigeerei Mun haLimag MongoLchuud Oros uLsaas TQB MongoL ruugaa nuutsaar ih nuudeL hiij bsn Araas ni Ekaterina hatan haanii tserguud nehen huuj bsn mun urd hajuunaas ni hasag tserguud osmonii uLdegdeluud tsagan orosuud geed ter ih huitend buh maLaa tuugaad huuhed hugshid baatarLag daichin tsereg ers geed saihan nairuuLj hiij chadBaL mun saihan tuuhen kino boLj MongoLd tudiigui deLhiid ch hurch medne shuu
    2012 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 34 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    3 цаг 7 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    3 цаг 33 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    5 цаг 9 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    5 цаг 15 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    5 цаг 18 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    5 цаг 27 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    5 цаг 36 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    5 цаг 38 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    5 цаг 39 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    5 цаг 56 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    6 цаг 46 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК