Хятадын зэвсэгт цагдаа буюу манайхаар бол Дотоодын цэргийн албан
хаагчид Өвөр Монголын хөдөө нутгийн бэлчээрт малыг чонын халдлагаас
хамгаалахаар эргүүл хийдэг болов. “Энэ өвөл хээрийн чоно ялангуяа Шилийн
гол аймгийн малчдад ихээхэн хохирол учруулж байна.

Хятадын зэвсэгт цагдаа буюу манайхаар бол Дотоодын цэргийн албан хаагчид Өвөр Монголын хөдөө нутгийн бэлчээрт малыг чонын халдлагаас хамгаалахаар эргүүл хийдэг болов. “Энэ өвөл хээрийн чоно ялангуяа Шилийн гол аймгийн малчдад ихээхэн хохирол учруулж байна. Өнгөрсөн 11-12 дугаар сард Шилийн гол аймагт 1000 гаруй толгой мал чононд бариулсан бөгөөд хохирлын хэмжээ нь нэг сая юаниас давлаа. Нэг өдөр гэхэд л 232 хонь чононд бариулсан тохиолдол гарсан байна” гэж “Синьхуа” агентлаг өнөөдөр мэдээлжээ. Хөдөө хээр төдийгүй хүн ам суурьшсан газарт ч чоно малд барьж идэж байгаа аж. Хятадад хувь хүн зэвсэг эзэмших хориотой тул чонотой тэмцэхэд нь малчдад туслахын тулд зэвсэгт цагдаагийн хүчийг ашиглаж байгаа гэнэ.