Өчигдөр Монголын хилтэй ойролцоо Тувагийн нутагт дахин газар
хөдөлжээ. Энэ нь 27-нд Кызылээс урагш 100 км буюу манай хилтэй мөн
ойролцоо 10 километрийн гүнд болсон 9.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн
үргэлжлэл (афтэшок) бөгөөд 3.8 балл байсан байна.

Өчигдөр Монголын хилтэй ойролцоо Тувагийн нутагт дахин газар хөдөлжээ. Энэ нь 27-нд Кызылээс урагш 100 км буюу манай хилтэй мөн ойролцоо 10 километрийн гүнд болсон 9.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл (афтэшок) бөгөөд 3.8 балл байсан байна. 27-ны газар хөдлөлтийн үргэлжлэл өчигдөрийг болтол нийтдээ 80 удаа түлхэлт өгсөн гэнэ. Эдгээрийн бүгдээрэнгийн голомт Каа-Хэмийн хошуунд байсан бөгөөд уг хошуу нь манай Хөвсгөл аймгийн нутагтай хиллэдэг юм.