ондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр
тасалбартай холбоотой нэгэн мэдээллийг хүргэлээ. Олимпийн наадмыг зохион
байгуулах үүргийг хүлээсэн локог байгууллага тасалбар борлуулах цахим
хуудсыг нээжээ. Учир нь наадмын нээлт болон хаалтыг үзэх тасалбар аль
жилийн өмнө б

Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр тасалбартай холбоотой нэгэн мэдээллийг хүргэлээ. Олимпийн наадмыг зохион байгуулах үүргийг хүлээсэн локог байгууллага тасалбар борлуулах цахим хуудсыг нээжээ. Учир нь наадмын нээлт болон хаалтыг үзэх тасалбар аль жилийн өмнө борлогдож дууссан бөгөөд гар хоосон хоцорсон олон мянган иргэд бухимдаж хоцроод байсан юм. Тиймээс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тус байгууллага энэ оны хоёрдугаар сарын 3-ныг дуустал дахин билет борлуулахаар болсон байна. Цагдаагийн байгууллагынхны зүгээс 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын тасалбарыг тус байгууллагын зөвшөөрөлгүйгээр дамлан худалдах нь гэмт хэрэгт тооцогдох болохыг албан ёсоор мэдэгдэн, анхааруулж байгаа аж.
Т.Хулан