Шведэд хүн амины хэрэгт холбогдоод буй Монгол Улсын иргэн С.Бат-Отгонд Стокгольм хотын шүүхээс 12 жилийн хорих ял оноосон тухай тус улсын “Aftonblandet” сонины вэбсайтад мэдээлсэн гэнэ. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Харин тийм мэдээлэл гарсан байна. Манайд албан ёсныг мэдээг ирүүлээгүй байна. Энэ сарын 9-нд буюу ирэх нэгдэхид албан ёсны мэдээлэл ирнэ” хэмээн мэдэгдэв. С.Бат-Отгон нь Швед улсын Стокгольм хотын баруун хэсэгт орших Хессельби дүүрэгт өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд 18 настай араб залууг хутгалж, амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүний шүүх хурлын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст арванхоёрдугаар сарын 19-нд болсон юм.
Б.Чимэг