Өнгөрсөн хоногт Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Улаанхуарангийн 1б-1162 тоотод гал гарч айл шатсан байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад уг тоотод суух 26 настай эрэгтэй М-ыг гэртээ согтуу унтаж байхад нь гал гарч, улмаар төмөр түүж яваад олсон гэх байлдааны зенит бууны сум галд өртөн дэлбэрсэн болохыг тогтоосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг