Сүүлийн үед иргэдээс телевиз, кабелийн суваг, радиогоор тусгай
дугаарт залгах болон мессеж бичих аргыг ашигласан нэвтрүүлэгтэй
холбоотой гомдол ирэх болжээ. Учир нь иргэд үнийг нь мэдэлгүй явуулсан
мессеж, дуудлагын дараа маш их төлбөр гарсанд бухимдах болсон гэнэ.

Сүүлийн үед иргэдээс телевиз, кабелийн суваг, радиогоор тусгай дугаарт залгах болон мессеж бичих аргыг ашигласан нэвтрүүлэгтэй холбоотой гомдол ирэх болжээ. Учир нь иргэд үнийг нь мэдэлгүй явуулсан мессеж, дуудлагын дараа маш их төлбөр гарсанд бухимдах болсон гэнэ. Тухайлбал зарим тусгай дугаарын мессеж 350 төгрөг байдаг бол зарим нь 550-иас ч үнэтэй байх явдал бий. Энэ мэтчилэн хүмүүсийн итгэмтгий байдлыг ашиглан төөрөгдүүлсэн шинжтэй үйлчилгээ явуулсаар байна. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос нийт тусгай дугаар эзэмшигчдэд албан тоот сануулга хүргэжээ. Уг албан бичигт ийм үйлчилгээ эрхэлж байгаа бол үнэ ханшийг ил тод, хэрэглэгчдэд мэдэгдэж байхыг сануулсан байна. Мөн тус хороо нь хуулийн хүрээнд энэ төрлийн аливаа гомдол, маргааныг зохицуулах эрхтэй гэдгийг дурджээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn