Өчигдөр нийслэлд бусдын эд зүйлийг хулгайлах найман гэмт хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Баян-Эрдэнэ” эмэгтэйчүүдийн эмнэлэгт гар утсаа алдлаа” гэх мэдээллийг шалгахад, тус эмнэлгийн сувилагч О-гийн “Nokia” маркийн гар утсыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 21 настай эмэгтэй Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Э-гийн хашаанд байсан амбаарын хаалгыг арваннэгдүгээр хорооны иргэн 33 настай эрэгтэй Д эвдлэн орж, хонины гулууз мах, жижиглэсэн үхрийн махыг хулгайлжээ.
Б.Чимэг