“Цагаан дариум” уран зургийн галлерейд зураач
О.Нямдаваа өөрийн бие даасан анхны “1911” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байна. Тус
үзэсгэлэн маргааш 18:00 цагт нээлтээ хийх бөгөөд энэ сарын 31
хүртэл үргэлжилэхээр болжээ. Зураач О.Нямдаваа өөрийн амьдралыг үзэх үзэл, эх
орноо хайрлах сэтгэл, монгол аж ахуйн соёлыг тус үзэсгэлэнгээрээ дамжуулан гаргах
зорилготой ажилласан гэнэ.“1911” үзэсгэлэн нь тусгаар тогтнолын
зуун жилийн ойг тохиолдуулан гарч байгаа юм.
Т.Хулан