Кардашианы гэр бүлийн охид
өөрсдийнхөө тухай долоо хоног тутмын сэтгүүлийг гаргахаар төлөвлөөд байгаа
тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд “Star” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Американ Медиа Инк”
компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд тус
компани тэдний тухай сэтгүүлийг энэ хавар эрхлэн гаргаж, уншигчдын
хүртээл болгохоор шийджээ.Сэтгүүлийн өнгө төрх, мэдээллийн цар хүрээ ямар байх талаархи мэдээлэл одоогоор
нууц байгаа юм байна.
Т.Энхэлээ