Ордонд үхэр зугаалж явна
Өмнөд
Солонгосын үхрийн аж ахуй эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлж хотынхоо төвд 2000
гаруй үхрийг оруулжээ. Малчид Америк үхрийн мах импортоор оруулж ирэхийг
хориглох, солонгос үхрийн махны үнэнд зохицуу
Өмнөд
Солонгосын үхрийн аж ахуй эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлж хотынхоо төвд 2000
гаруй үхрийг оруулжээ. Малчид Америк үхрийн мах импортоор оруулж ирэхийг
хориглох, солонгос үхрийн махны үнэнд зохицуулалт хийх болон малын тэжээлийн
зардлаас улс төлөлцөх зэрэг олон шаардлагыг улсынхаа засгийн газарт хүргүүлээд
байгаа юм байна. Учир нь Солонгос улсад гаднаас импортолж оруулж ирсэн үхрийн
мах дотоодод борлогдох махнаас илүү үнэ, хэмжээтэй зарагдаж байгаа аж. Малчид үхрүүдээ
Засгийн газрынхаа
байрны гадна
аваачиж орхихоор орон нутгаас ирсэн ч цагдаа нар үхэр ачсан автомашинуудыг
хурдны зам руу орох хөдөлгөөнийг хаасан байна. Харин Чоннам аймгийн захиргааны байрны гадаа хүрч очсон
малчид 2 үхрийг машинаас буулгаж амжсан бөгөөд үхрүүдээ захиргааны байрны хаалгаар хүртэл
оруулж чаджээ.
Т.Хулан



