Австрийн Вена хотод сексийн сургууль байгуулагдсан талаар бид өчигдөр
мэдээлсэн билээ. Тэгвэл тус сургууль оюутан элсүүлэх рекламаа эр эм
хоёр загас наадуулж буй дүрслэлтэйгээр хийж эфирт цацах гэтэл Австрийн
телевизээр нэвтрүүлэхийг нь хоригложээ.

Австрийн Вена хотод сексийн сургууль байгуулагдсан талаар бид өчигдөр
мэдээлсэн билээ. Тэгвэл тус сургууль оюутан элсүүлэх рекламаа эр эм
хоёр загас наадуулж буй дүрслэлтэйгээр хийж эфирт цацах гэтэл Австрийн
телевизээр нэвтрүүлэхийг нь хоригложээ. Сургуулийнхан ийм зүйл болсонд
гайхаж байгаагаа илэрхийлээд “Телевизээр өдөр бүр тоо томшгүй удаа
аллага харуулдаг мөртлөө бие биеэ хайрлаж буй хос залуугийн гайхамшигтай
сайхан дүрслэлийг хүмүүст үзүүлэхийг хориглодог нь туйлын хачирхалтай
юм” хэмээн вэбсайтдаа бичсэн байна. Уг рекламыг
ЭНД дарж үзнэ үү.