Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн шүүх хөгжлийн бэрхшээлтэй 17 настай хүүд 15 жилийн хорих ял оноожээ. Учир нь 17 настай саажилттай, оюуны хомсдолтой хүү 8-9 насны гурван охиныг удаа дараа хүчиндсэн болох нь тогтоогдсон байна. Тэрбээр хэргийг 2008 оноос хойш үйлдэж эхэлсэн аж. Иймд Баянзүрх дүүргийн шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй хүүг хэргийг давтан үйлдсэн, мөн хэрэг хүлээх чадвартай гэж үзэн ялыг оноосон байна. Харин хүүгийн эцэг, эх хүүгээ ийм хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)