Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Санасэр: Үндэсний хэмжээний оюуны довтолгоо болоосой...

2014-9-15
0
ЖИРГЭХ

IMG_0120    UBS телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд  нийгмийн бүхий л салбарын лидер залуус хүч сорьж байна. Тэдний нэг нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, “Миррор товер”ХХК-ний ТУЗ-ийн дарга докторант  С.Санасэр юм. Тэрбээр өдгөө компаний засаглал, бизнесийн чиглэлээр судалгааны ажил хийж байна.

-“Улс төрд шинэ Манлайлагч” төсөлд оролцож буйд баяр хүргэе. Энэ сонголтыг  яагаад хийх болов?
 

-“Улс төрд  шинэ Манлайлагч” төслийг амжилттай санал санаачилга, шинэ улс төрчийг бий болгох нэртэй ч цаагуураа их өргөн хүрээтэй ажил гэж харж байгаа. Манай улс залуус, залуу боловсон хүчин ихтэй, улс төрчдийн үйл ажиллагаанаас олон асуудал нь хамаардаг нь төрийн оролцоотой зах зээлийн эдийн засагтай. Энэ нийгэмд амьдарч яваа залуу хүн бүр эх орон, хөгжил дэвшлийн талаар бодож, сэтгэж явдаг үзэл бодолтой  учраас нийгмийн идэвхтэй манлайлагч залуус төсөлд түлхүү оролцоно гэж бодсон. Магадгүй, улс төрд  сонирхолтой хэдэн залуус нь тухайн салбартаа орж, үлдсэн шилдэг залуус нь эдийн засаг болон бусад шилдэг загвар гаргаж монгол улсын хөгжлийн нэгдсэн цогц бодлого эндээс гарах учиртай. Урт хугацаатай хэрэгжих учраас үр дүн өндөр гарна хэмээн төлөвлөж төсөлд оролцохоор шийдсэн. Залуустаа хандаж хэлэхэд олдож буй боломжийг ашиглаад бодол санаа, хүсэл мөрөөдлөө бодит ажил болгон харуулаасай. Ямар ч үр дүн шийдвэр гарахгүй яриад суух бус хариуцлагатай бүх зүйл нь ил тод байдлаар явагдах энэ төсөлд оролцож  оюун ухаанаа уралдуулаасай гэж хүсч байна.

-Эхний шатанд оролцогчид “Надад шийдэл байна” нэрийн дор эсээ бичсэн. Та энд  ямар асуудал хөндөв?


-Маш олон хувилбар байсан ч Монгол улс хөгжихийн суурь юу вэ гэдгийг бичиж, гаргалгаа хийсэн. Дэлхийн хөгжингүй орнууд нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг нь мэдлэгт суурилсан технологийн зуун. Технолгийн онцлог нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Маш богино хугацаанд их баялагийг бий болгох боломжтой. Мэдлэг бол хүний оюун ухаан ухамсар чадвар чадавхийн асуудал. Бид  алийг нь нэгдүгээр тавих вэ? Мэдээж хэрэг хүн хөгжиж байж технологио удирдана. Бидэнд янз бүрийн технологи оруулж ирэх бүрэн боломжтой.  Харин энэ дээр ажиллах боловсон хүчин олдохгүй бол дэмий зардал болж үлдэнэ. Мөн өндөр технологи дээр ажиллах хүний нэгж хугацааны цалин жирийн ажилтаныхаас хэд дахин өндөр байдаг. Тэгэхээр өндөр технологи дээр ажиллаж байгаа хүн, ажил олгогч хоёуланд нь ашигтай гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн байна. Технологи хүнийг хөдөлмөрийн чиг баримжаатай болгох мэдлэг эзэмшүүлэх талруу чиглүүлдэг. Тэгэхээр чадвартай боловсон хүчин бэлтгэхэд монгол улс анхаарах ёстой. Хүн хөгжих тусам, технологийг ашиглах мэдлэгтэй болох тусам ажлын байр бий болгодог эх сурвалжууд аяндаа бий болно.  Хүнийг хөгжүүлээгүй цагт бид нар ямар ч технологи гоё сайхан юм яриад энэ чинь өөрөө хүчилсэн, болхи, цаг хугацаа алдаж байгаа асуудал юм. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын ерөнхийлөгч “Ямар ч капитал үгүй хүн яаж мөнгө олох вэ? Энэ бол маш хэцүү гэхдээ ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд бол хүнд байдаг ганц арга нь хөдөлмөр өөрөө юм”  гэж хэлсэн. Технологи дээр ажиллах хөдөлмөрийг бий болгож чадах нь хөгжлийн гол үндэс. Миний шийдэл товчхондоо ийм.  

-Шинэ залуу боловсон хүчин бэлтгэх үйлсэд оролцож багшилж яваа хүний хувьд нийгмийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 


-Монгол улс цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Энэ нь хийгдэх ажил маш олноор хүлээгдэж байгааг харуулж байна. Ийм хөгжлийг монголчууд дангаараа хийхэд хэцүү. Тэгэхээр ялгаатай хөдөлмөрийн асуудал яригдана. Бид нар өндөр технологийг хэрэглэж чаддаг ажлыг нь хийх ёстой. Ажиллах хүч дутагдах нь  маш олон судалгаанаас харагддаг. Тэгэхээр Хятад, Хойд Солонгос зэрэг хүн ам ихтэй хямд ажлын хүчийг дайчлах хэрэгтэй. Гаднаас ажиллах хүчин авна гэдэг муу зүйл биш. Гол концевц нь монгол хүн бизнесийнх нь эзэд байх эсвэл өндөр технологийн эзэмшсэн өндөр цалин хөлстэй хүмүүс байх хэрэгтэй. Ийм байдлаар бид хуримтлалыг бий болгож чадна, Монгол улсыг хөгжүүлж чадна. Хүмүүсийн боловсролыг сайжруулах гэж ярьдаг ч хэрхэн яаж гэдгийг хөнддөггүй.  Үүнийг маш олон онолчид зах зээл хөгжсөн орнууд батлаад гаргаад ирсэн. Адам Смит  “Хөдөлмөрийн бүтээмж гэдэг бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүдэг” гэх мэтээр томьёолсон. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг үүгээр л хэмждэг. Манай улсын хувьд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3000 доллор хүрэхтэй үгүйтэй байна. Гэтэл тэрбум гаруй хүнтэй Хятад улсын нэг иргэнд биднээс  гурав дахин их, Норвеги улсад гэхэд 100 мянган доллор хол давсан байх жишээтэй. Бид баялаг бүтээдэг салбар руу орвол аяндаа улс хөгжинө. Би энэ бүгдийг хурдан хөгжих гэдэг талаас нь ярьж байна.  Хурдан хөгжихийн тулд бидэнд бодлого стратеги хэрэгтэй.

-Төслийн дараа дараагийн шатанд хууль санаачлах, бодлого тодорхойлж шийдвэр гаргах зэргээр сонирхолтой даалгаврууд явагдана. Та хувьдаа тактик боловсруулсан уу?

-Айхтар бодож төлөвлөсөн зүйл байхгүй. Ямар ч байсан “Улс төрд шинэ Манлайлагч” төслийг үндэсний хэмжээний оюуны довтолгоо болоосой, болох ч байх гэж хүсч байна. Хэрвээ дараагийн шатанд тэнцэх юмбол мэдээж тактик боловсруулна.

-Өнөөдөр залуусын нийгмийн оролцоо хир байна вэ?


-Бид маш олон статистик судалгааг хардаг. Тухайлбал, Улс төрд залуусын оролцоо, эдийн засаг дээрх ажил эрхлэлт гэх зэргээр. Их сургуульд лекц уншихдаа “Та нараас яг одоо ажиллаж байгаа хүмүүс нь гараа өргө” гэхэд маш бага хувьтай. Би гадаадад мастер хийж байхад тэндхийн оюутнууд сурахын хажуугаар ажил хийнэ, маш их идэвх чармайлттай. Манай залуусыг ийм бодлогоор хангаж өгөх хэрэгтэй. Сурч буй залуусыг ашиглах хэрэгтэй гэдгийг ойлгосон тийм оюунлаг удирдлагууд компанийг удирдах ёстой. Улс төрийн асуудалд  залуучуудын оролцоо жилээс жилд буурч байгаа. Саналаа хэнд нь ч өгсөн ялгаагүй гэсэн сэтгэлээр хандаж байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь эргээд тэдний амьдралд нөлөөлнө.  Ялангуяа манайх шиг хөгжиж буй эдийн засагтай оронд төрийн оролцоо зайлшгүй чухал. Харин залуусын санал бодол төрд чухал. Би өөрөө бизнес эрхэлдэг улс төрөөс аль болох холуур байхыг хичээдэг. Гэхдээ энэ цаг үед залуусын оролцоо маш чухал учраас төсөлд оролцож байгаа. Залуус ямар ч асуудалд аналитик байдлаар хандах хэрэгтэй. Учир шалтгааныг нь олох юмыг уг үндсээр нь судлах ёстой. Тиймээс амьдрал хэцүү байна гэж суухын оронд энэ нийгэмд залуус бидний оролцоо чухал гэдгийг ойлгож, үүндээ тууштай үр дүнтэй байх хэрэгтэй. Миний оролцож байгаа “Улс төрд шинэ манлайлагч” төсөл угаасаа залуусын шинэ санаа санаачилгыг дэмжиж оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

-Танд баярлалаа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.1.41)
    Зөв шдээ. Гэдсээ илээл улс төр ийм бн тийм бн гэхийн оронд оролцоно гэдэг том алхам
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    5 цаг 29 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    10 цаг 28 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 41 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    11 цаг 28 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    11 цаг 35 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 36 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    11 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    12 цаг 20 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    12 цаг 26 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    13 цаг 22 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    13 цаг 36 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    13 цаг 43 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    13 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    14 цаг 30 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 31 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад гурван өдрийн айлчлал хийнэ
    15 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP 2026: Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн хүчирхэг багийг 2:1 харьцаатай буулган авлаа
    15 цаг 49 мин
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
    16 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
    17 цаг 6 мин
  • Өмнөд Африкт болсон олныг хамарсан буудалцааны үеэр 12 хүн амиа алджээ
    17 цаг 24 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК