Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн шүүх хар тамхитай холбоотой зургаан хэргийг хянан хэлэлцжээ. Тус хэргүүдэд нийт 14 хүн холбогдож яллуулсан байна. Яллагдагсдын 40 хувь буюу зургаан нь оюутан байсан аж. Оюутнууд аав ээжийнхээ хараа хяналтаас гарсан даруйдаа хор уршигтай зүйл рүү хэн нэгний ятгалгаар ийнхүү хохирдог тул оюутнуудыг ийм төрлийн гэмт хэргээс хол байхыг анхааруулав.
Б.Чимэг