Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-26-нд
Улаанбаатар хотноо болох гэж байна.
Харин тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-нд эмэгтэй боксчдын
ДАШТ, БНХАУ-ын Чиндао хотод болж аваргаа тодруулна. Тус тэмцээн нь олимпийн эрх олгох учраас манай эмэгтэй боксчдын хувьд чухал ач
холбогдолтой юм. Монголын эмэгтэй боксчид Ази тивийн аварга шалгаруулах
өмнөх тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан. Тухайлбал, 52 кг-д
Ц.Цэрэнчимэг хүрэл, 51 кг-д М.Нандинцэцэг мөнгө, 81 кг-ын жинд Б.Одмаа хүрэл
медалийн эзэд болж байжээ.
Т.Хулан

