Баянзүрх дүүргийн шүүх өнөөдөр сэтгүүлчдэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус шүүх жилдээ 7100 гаруй хүний өргөдөл гомдлыг хүлээн авч, 5400 шахам хэргийг шүүхээр шийдвэрлэдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд эрүүгийн 576, иргэний 2760, захиргааны 1350 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүгч нар нь жилдээ дунджаар 1100 орчим эрхийн акт гаргадаг бөгөөд хоёр өдөрт гурван хэргийг шүүдэг аж. Тус дүүрэгт гардаг хэргүүдийн 14 хувь нь хөнгөн, 58 хувь нь хүндэвтэр, 26 хувь нь хүнд, онц хүнд хэргүүд байдаг аж.
Б.Чимэг