Махны дундаж үнэ өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.6-6.5 хувь, үхрийн махны үнэ 3.9-5.4 хувь, адууны махны үнэ 5.9 хувь, ямааны махны үнэ 12.4 хувиар тус тус өссөн байна. Энэ оны 1-р сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4888 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5231 төгрөг, ямааны мах - 3980 төгрөг, адууны мах – 4200 төгрөг, хонины цул мах – 5000 төгрөг, үхрийн цул мах – 5756 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.