АН-ын
санаачилсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр том
цугларалт болно. Тус намын дарга Н.Алтанхуягийн хэлснээр эхнийх нь ирэх хоёрдугаар
сарын эхээр болох бөгөөд энэ цугларалтанд нийслэлийн дүүрэг, хороо бүрээс нийт мянга
гаруй АН-ын гишүүд, дэмжигчид оролцож монгол хүнийг хэрхэн хөгжүүлэх, амьдралын
баталгааг нь яаж дээшлүүлэх талаар хэлэлцэх
юм байна. Үүний дараа 330 сум
бүрээс таван хүн төлөөлөн Улаанбаатар хотод ирж “Монгол хүн 2020-Их цугларалт”-ад оролцох аж.
Зохион байгуулагчид энэ үеэр 2020 он хүртэл ямар бодлого, ямар
арга хэмжээ авч ажиллахыг олон нийтийн саналаар эцэслэн, нэгтгэж гаргах юм
байна. Тэд Их цугларалтанд 1800 гаруй хүн оролцуулахаар төлөвлөжээ.

