
Харин “Шилдэг брэнд” шалгаруулах санал асуулгынхаа талбарт бид уншигчдынхаа үнэртэй усны хэрэглээнд шилдгийг тодруулахыг зорьсон юм. Өнөөдөр 370 хүн санал асуулгад оролцож саналаа өгчээ. Хариултад өгсөн “Hugo Boss”, “Chanel”, “Christian Dior”, “Oriflame”, “Бусад”, “Үнэртэй ус хэрэглэдэггүй” гэсэн сонголтуудаас “Орифлэйм” брэндийн усыг хамгийн олон хүн буюу оролцогдчын 27 хувь нь сонголоо. Харин дараа нь бусад төрлийн усыг 22 хувь буюу 74 хүн сонгосон байгаа юм. Тэгвэл “Hugo Boss”-ыг 19 хувь, “Chanel”-ыг 11 хувь нь сонгон хэрэглэдэг аж. Харин таван хувь буюу 18 хүн үнэртэй ус хэрэглэдэггүй гэж хариулсан байна. Бид дараагийн санал асуулгуудыг нийтэлсэн байгаа. Уншигч та бүхэн идэвхтэй оролцож, өөрийн үзэл бодол, хэрэглээний брэндээ шалгаруулаарай.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
ganbileg@24tsag.mn