
Чех улс үүний өмнө Ю.Тимошенкогийн Засгийн газарт Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Богдан Данилишинд улс төрийн орогнол олгосон юм. Б.Данилишин 2010 оны наймдугаар сараас Украин болон олон улсад эрэн сурвалжлагдаж байгаад Интерполын хүсэлтээр мөн оны аравдугаар сард баривчлагдсан юм. Украины прокурорын газар түүнд улсын хөрөнгө шамшигдуулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан боловч Чех улс түүнд орогнол олгосон билээ. Ингэснээр хоёр улсын харилцаа эрс хурцдаж Прага, Киев аль алин нь нөгөөгийнхөө дипломат ажилтнуудыг хөөж гаргасан юм. Хэрвээ А.Тимошенкод орогнол олговол хоёр улсын харилцаа эргээд хурцадна хэмээн “Pravo” сонинд бичжээ.