Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Сандагийн Нямжавыг томиллоо. С.Нямжав нь Хууль цаазын дунд сургууль, МУИС-ын хуулийн ангийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, Монгол улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй нэгэн гэнэ. Мөн 1977 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай шүүгчдийн нэг аж. 1998 оноос хойш Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж, 2010 онд Монгол улсын гавьяат цол хүртсэн байна.
Б.Чимэг