Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн дүрийг зоосонд мөнхлөхөөр болжээ. Хөргийг алт, мөнгө гэсэн хоёр төрлийн зоосон дээр цутгах бөгөөд энэ нь 25,40 мм-ийн диамерттэй байх аж. Энэ ажлыг Хойд Солонгосын төв банкнаас санаачилжээ. Зоосны нүүрэнд Ким Чен Ирийн цэргийн дүрэмт хувцастай зураг байх бөгөөд түүний төрийн эрх барьж байсан оныг бичих юм. Харин ар талд нь Хойд Солонгосын далбаа, билэгдэлийг сийлэх гэнэ. Энэ зоосыг түүний дурсгалыг хүндэтгэхээс гадна мөн Ардын армийг хариуцлагатай удирдсан 20 жилийн ойг нь тохиолдуулан гаргаж байгаа аж.

