Оросын анхны цасан хотыг Москва хотод барьж байгуулж байна. Цас, мөсөөр зочид буудлаас аваад гяндан, фитнес төв хүртэл олон зүйлийг барих юм байна.

Оросын анхны цасан хотыг Москва хотод байгуулж байна. Цас, мөсөөр зочид буудлаас аваад гяндан, фитнес төв хүртэл олон зүйлийг барих юм байна. Ер бусын барилгын ажлыг өнгөрөгч пүрэв гаригт эхэлж, энэ сарын 10 нд дуусгах аж. Тус хот Москвагийн хойд хэсгийн “Сокольники” паркын нутаг дэвсгэр дээр “Цасан уран барилга наадам”ын хүрээнд бий болох юм. Уралдаанд уран барилгачдын 20, уран барималчдын 20 баг тус тус оролцож байгаа гэнэ. Тэдэнд зориулан мянган шоо метр цас, 500 блок мөс болоод хоёр 2500 метр квадрат газрыг олгожээ.