Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцын нийт 200 кг жинтэй 20-30 хэсэг тасархай эх дэлхий дээр унаж магадгүй гэж “Роскосмос” мэдээллээ.

Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцын нийт 200 кг жинтэй 20-30 хэсэг тасархай эх дэлхий дээр унаж магадгүй гэж “Роскосмос” мэдээллээ. Сансрын төхөөрөмжийн түлшний бүтэц дэлхийгээс 100 км өндөр зайд агаарын нягт давхаргад шатах юм байна. Гэхдээ цацрагийн ямарч хор хөнөөл үгүй гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар “Фобос-Грунт” тойрог замаас энэ сарын 10-21 хооронд буух магадлалтай юм. Унах газрыг нэг хоногоос наашгүй хугацаанд нэрлэх боломжтой аж. “Фобос-Грунт”-ыг Ангараг гаригаас хөрсний дээж авахуулах зорилготой 11 дүгээр сарын 9 нд хөөргөсөн ч амжилтгүй болсон юм.