Шатахуун түгээх газрууд өчигдөр оройноос бензины үнээ нэмж эхэлсэн. Энэ сургаар таксины жолооч нар ч үнээ нэмж эхэлжээ. Өчигдөр яригдаж байсан шиг шатахуун түгээх газрууд үнээ 250-300 төгрөгөөр бүгд нэмээгүй байгаа ч зарим хувь хүмүүс такси үйлчилгээний нэг км-ын үнээ 700 төгрөг болгоод байна. Шатахууны үнийн өсөлтийг албаны хүмүүс долларын ханш чангарч, төгрөг суларсантай холбон тайлбарлаж байгаа юм. Одоогоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Такси үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд км тутмын үнээ 900-1000 төгрөг болгохоор зэхэж байгаа аж.
