Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 3-8 метр, 17-19 градус хүйтэн байна.

