АНУ болон Өмнөд Солонгос цаашид Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургуулилтаа нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

АНУ болон Өмнөд Солонгос цаашид Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургуулилтаа нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Хамтарсан сургуулилтын тоог нэмэгдүүлэх шийдвэр нь БНАСАУ-ын засгийн эрхийн удирдлага Ким Чен Ирын хүү Ким Чен Унд шилжиж буйтай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нэмж хэлэхэд одоогоор Өмнөд Солонгост 28500 америк цэрэг байдаг юм байна.