ОХУ-ын Приморийн хязгаарын “Леопардовый” дархан цаазат газрын нутаг дээр ажиллаж байсан эрдэмтэд хиймэл дагуулын хүзүүвчтэй Алс дорнодын нас бие гүйцсэн ирвэсийн цогцсыг олжээ.

ОХУ-ын Приморийн хязгаарын “Леопардовый” дархан цаазат газрын нутаг дээр ажиллаж байсан эрдэмтэд хиймэл дагуулын хүзүүвчтэй Алс дорнодын нас бие гүйцсэн ирвэсийн цогцсыг олжээ. “Узор” хочтой энэхүү ирвэс 4 долоо хоногийн өмнө алга болсон ч өнгөрсөн лхагва гаригт олоод байсан тухай “Интерфакс” мэдээллээ. Хэрэг гарсан газраас бүрдүүлсэн материалыг үзвэл ирвэс нь хулгайн анчны суманд өртсөн гэдгийг гэрчилж байгаа аж. Ирвэсийг буудсан хүн, түүнийг бугатай андуурсан байж болох юм, Учир нь ирвэс модон дотор муу ялгагддаг гэжээ. Агнасан амьтан нь ирвэс, мөн хүзүүвчтэй байхыг хараад хулгайн анчин бүх зүйлийг газар дээр нь орхиод явахаар шийдсэн бололтой гэж шинжээчид үзэж байна. Приморийн баруун өмнөд хэсэг нь алс дорнодын ирвэс амьдардаг дэлхийн цорын ганц газар бөгөөд одоогийн байдлаар энэ амьтан ердөө 40 байдаг аж.