УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүд гурав ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд сар бүр мөнгө олгох хуулийн төсөл боловсруулсан. Гэсэн ч АН-ын гишүүд үүнийг нь эрс эсэргүүцэж хэлэлцэхээс татгалзан удаа дараа хурлын танхимыг орхин гарсан юм. МАН эхчүүдэд туслах нь төрийн халамжийн нэг хэлбэр, зайлшгүй үүрэг хэмээж байгаа бол АН хэрээс хэтэрсэн халамжийн бодлогыг хазаарлах ёстой гэсэн эсрэг байрь суурьтай байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдээгүй байгаа юм. Манай сайт өнгөрсөн 24 цагт хэрэглэгчдийнхээ дунд "Ирэх сонгуулиас өмнө олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө тараах нь зөв үү?" гэсэн санал асуулга явуулсан. Асуулгад нийт 572 хүн оролцсон байна. Оролцогчдын хамгийн их буюу 37,5 хувь нь "шал дэмий, сонгуулийн шоу л болно" гэж үзжээ. Харин 34,8 хувь нь "амжиж батлах нь зөв", 27,7 хувь нь "надад хамаагүй, мэдэхгүй" гэсэн хариулт өгсөн байна.
Бид санал асуулгын талбартаа шинэ асуулт тавьсан байгаа. Монгол улс цаазын ялгүй орон болсон талаар өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцана уу.
Бид санал асуулгын талбартаа шинэ асуулт тавьсан байгаа. Монгол улс цаазын ялгүй орон болсон талаар өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцана уу.