Японы мэргэжлийн сүмогийн 2012 оны анхны тэмцээн Хацү башёгийн оноолт гарчээ. Хацү башёгийн эхний өдөр буюу Ням гарагт их аварга Хакүхо энэ башёгоос эхлэн комүсүби цолтой барилдаж буй Вакакоюүтэй барилдахаар болжээ.
Японы мэргэжлийн сүмогийн 2012 оны анхны тэмцээн Хацү башёгийн оноолт гарчээ. Хацү башёгийн эхний өдөр буюу Ням гарагт их аварга Хакүхо энэ башёгоос эхлэн комүсүби цолтой барилдаж буй Вакакоюүтэй барилдахаар болжээ. Өнгөрсөн зургадугаар сард хоёр бөх анх удаа оноолт тааран барилдаж, золгооны өмнө Вакакоюү их аварга руу нүд цавчилгүй ширтэн үзэгчдийг шуугиулж байв. Энэ барилдаанд аварга давсан бөгөөд Вакакоюү унасандаа туйлын ихээр харамсаж байгаагаа илэрхийлсэн нь мөн л үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм.
Хацү башёгийн эхний өдөр шинэ оозэки Кисэносато маэгашира Гоэйдотой, оозэки Барүто комүсүби Миябияматай, оозэки Котоошюү Аминишикитэй, оозэки Харүмафүжи Окиноүмитэй, оозэки Котошёогикү Такиказэтэй оноолт таарчээ. Өнгөрсөн жил дээд зиндаанд гарч ирсэн Окиноүми манай Харүмафүжиг мөн онд хоёр ч удаа давж байсан юм. Харин сэкивакэ Какүрюү Китатайкитай, сэкивакэ Тоёоношима Такаясүтай барилдана.