Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам асрамжийн газруудад үзлэг хийжээ. Энэ сарын нэгнээс эхэлж үйлчилгээ явуулах эрхийг нь нэг жилээр сунгаж, гэрчилгээ олгохоор “Магадлан итгэмжлэх зөвлөл”-өөс шийдвэрлэлээ. Уг шалгалтад улсын асрамжийн найман газар, хувийн хэвшлийн нэг асрамжийн газар хамрагдлаа. Тэдгээрт долоон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 85 иргэн, сэтгэцийн өөрчлөлттэй 56 хүн, 197 ахмад настан асруулж байгаа аж.
Үзлэгээр асрамжийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн болон бусад үйлчилгээ, барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, багаж тоног төхөөрөмжийн хангамж зэргийг голлон анхаарчээ. Асрамжийн төвүүдээс стандартын шаардлага хангах шатандаа байгаа тав, стандартын шаардлагыг хангасан дөрвөн асрамжийн газар байлаа. Нийгмийн ажилтан, эмч байхгүй, зохион байгуулагч дарга нь асрамжийн газраа хариуцан ажиллаж, асруулагчдыг хөгжүүлэх үйлчилгээг орхигдуулах, зөвхөн байршуулах, хооллох үйлчилгээг үзүүлж байгааг өөрчлөн стандартын шаардлагын дагуу үзүүлэх үйлчилгээг, орон тоо, хүний нөөцийг бүрдүүлэн үзүүлэхээр өөрчлөн сайжруулах шаардлагатай байгаа талаар холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.

Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
ganbileg@24tsag.mn