Маргааш "Yahoo!" компаний шинэ захиралаар сонгогдсон Скотт Томпсон
ажлаа хүлээж авна. Тэрбээр өмнө нь PayPal хэмээх интернэт гүйлгээ,
төлбөрийн сүлжээний захирлаар ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа тус
төлбөрийн сайтын хэрэглэгчийг 50 саяас 104 сая хүртэл өсгөж чадсан
байна.

Маргааш "Yahoo!" компаний шинэ захиралаар сонгогдсон Скотт Томпсон ажлаа хүлээж авна. Тэрбээр өмнө нь PayPal хэмээх интернэт гүйлгээ, төлбөрийн сүлжээний захирлаар ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа тус төлбөрийн сайтын хэрэглэгчийг 50 саяас 104 сая хүртэл өсгөж чадсан байна. Үүнийхээ үр дүнд дөрвөн тэрбум ам.долларын орлого оруулж байсан аж.
Өмнөх СЕО Карол Бартзыг ажлаас халж, Томпсоныг томилохоор болсон нь "Yahoo!" компаний хувьцааны уналтыг сааруулж байгаа гэнэ. Мөн удахгүй Фэйсбүүк, Гүүгл зэрэг томоохон компаний хүчирхэг өрсөлдөгчөөр эргэн ирэх тухай мэрэгжилтнүүд хэлж байна. Томпсон шинээр орж буй компанийхаа захирлуудын зөвлөлд ч гишүүнээр элсэж байгаа юм. Компаний хувийг эзэмшдэг "ГАМКО" корпорацийн менежер Лауренс Хэвирти шинэ захирал томилж байгаа тухай "Энэ бол нааштай үр дүн, гэхдээ компаний хэсгийг зарснаас илүү дээр юм шүү" гэж хэлжээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn