Сонирхогчийн боксын эмэгтэй тамирчид Ази тивийн аваргаа шалгаруулах
тэмцээнийг Улаанбаатар хотод зохион явуулахаар боллоо. Гуравдугаар сарын
16-26-ны хооронд уг тэмцээн болох юм. Харин хоёр сарын дараа буюу
тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын гурван хүртэл ДАШТ болно.

Сонирхогчийн боксын эмэгтэй тамирчид Ази тивийн аваргаа шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион явуулахаар боллоо. Гуравдугаар сарын 16-26-ны хооронд уг тэмцээн болох юм. Харин хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын гурван хүртэл ДАШТ болно. ДАШТ-ийг Хятадын Чиндао хотод зохион байгуулахаар болсон байна.
Улаанбаатарт болох тэмцээн нь олимпийн эрх олгох учраас манай эмэгтэй боксчдын хувьд чухал даваа болох юм. Монголын боксчдоос өмнө нь болж байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан. Тухайлбал, 52 кг жинд Ц.Цэрэнчимэг хүрэл, 51 кг жинд М.Нандинцэцэг мөнгө, 81 кг жинд Б.Одмаа хүрэл медалийн эзэн тус тус болж байсан билээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn