Дэлхийн хамгийн өндөр гүүрийг Мексик улсад нээлээ. "Beluarte" хэмээх
уг гүүр нь 403 метр өндөртэй, 1125 метр урттай юм. Мексик улс Испаниас
тусгаар тогтносны 200 жилийн ойд зориулан байгуулсан уг гүүрний нээлтийн
ёслолд тус улсын ерөнхийлөгч Фелип Кальдерон оролцсон байна.

Дэлхийн хамгийн өндөр гүүрийг Мексик улсад нээлээ. "Beluarte" хэмээх уг гүүр нь 403 метр өндөртэй, 1125 метр урттай юм. Мексик улс Испаниас тусгаар тогтносны 200 жилийн ойд зориулан байгуулсан уг гүүрний нээлтийн ёслолд тус улсын ерөнхийлөгч Фелип Кальдерон оролцсон байна. Номхон далайн эргийн Масатлан хотыг улсын төв нутгийн Дуранго мужтай холбох үүрэгтэй гүүрийг ерөнхийлөгч "Урьд нь ер байгаагүй нэгдлийг энэ гүүрийг байгуулах ажил бий болгож өглөө" хэмээн онцолжээ. Мөн тэрбээр "Дэлхийн хамгийн өндөр гүүр"-ний Гиннесийн амжилтын батламжийг авчирсан байна. Цаашид энэ гүүр нь Атлантын далай, Номхоно далайг холбосон авто замын нэг хэсэг болох юм. Уг төсөлд нийтдээ 60 гаруй тунель байгуулж, 300 метрээс өндөр найман гүүрийг нэмж барихаар төлөвлөсөн аж.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
Сэтгэгдэл (1)