Төгрөгийн ханш суларсан гэсэн шалтгаанаар баасан гарагийн оройноос шатахууны үнэ нэмэгдэж түүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Тиймээс энэ байдлыг цааш нь хүндрүүлэхгүй, тогворжуулах арга хэмжээ яаралтай авахыг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар холбогдох байгууллагуудаас шаардлаа. Тэрбээр мөн долларын ханш нэмэгдсэн нь Монгол банкны буруу бодлоготой холбоотой гэж үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдэв. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь уншина уу.

