Гучин настай дуучин Бионсе өчигдөр орой буюу нэгдүгээр сарын долооны өдөр амаржиж охинтой болжээ. Хөгжмийн ертөнцөд нэр нөлөөтэй, өөрийн гэсэн бизнестэй нөхөр Жэй Зи нь ууган охиндоо Айви Блу Картер /Ivy Blue Carter/ гэсэн нэр өгчээ. Бионсе Нью-Иорк хотод байдаг Ленокс Хилл эмнэлэгт нярайлсан бөгөөд өчигдөр эмнэлгийн хэд хэдэн өрөөг түрээслэн авч хамгаалалтаа ч чангатгасан байсан тухай “ABC news” мэдээлсэн байна. Одоогоор эх, охин хоёрын бие сайн байгаа гэв.

