Нутгийн хойд хэсгээр үүлшиж, баруун нутгийн хойд хэсэг, төв болон, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Мөн явган шуурга шуурах төлөвтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 хэм, Хөвсгөл, хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын саваар 18-23 хэм хүйтэн. Алтайн өвөр болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 хэм байх бол бусад газарт 15-20 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орох төлөвтэй байна. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.
Өглөөний таван цагт нийслэл хотод 28 хэм хүйтэн байлаа гэж УЦУХүрээлэнгээс мэдээллээ.
Өглөөний таван цагт нийслэл хотод 28 хэм хүйтэн байлаа гэж УЦУХүрээлэнгээс мэдээллээ.