Махны дундаж үнийг өмнөх
7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.6-6.5 хувь, үхрийн махны үнэ
3.9-5.4 хувь, адууны махны үнэ 5.9 хувь, ямааны махны үнэ 12.4 хувиар тус тус
өссөн байна. 2012 оны 1-р сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар
4888 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5231 төгрөг, ямааны мах - 3980 төгрөг, адууны
мах – 4200 төгрөг, хонины цул мах – 5000 төгрөг, үхрийн цул мах – 5756
төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Энэ сарын 15-наас дүүрэг бүрт хоёроос гурван цэг дээр нөөцийн мах худалдаанд
гарна. Нөөцийн махны үнэ одоо зарагдаж буй махны ханшаас 1000 төгрөг
"татуу" байх юм байна.
Т.Энхэлээ